Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдааны сонгомол бага ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
6 цагийн өмнө

1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач  Д.Ганбаатарын хүрэн халзан. Хэдхэн хоногийн өмнө улсын баяр наадамд айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ш.Бадамжунай. 

2. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын хээр халзан.

3. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУ-ын Алдарт уяач А.Нямбаатарын халтар.

4. Дорнод аймгийн Халхгол сумын  уугуул Баттүвшингийн зээрд халзан.

5. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Амарсанаагийн хээр.

6.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Х.Баасанжаргалын өсгий цагаан хар.

7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Ч.Хүрэл-Олдохын зээрд.

8.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Г.Алтансүхийн хонгор

9. Төв аймгийн Борнуур сумын харьяат Ц.Баттөрийн  сартай зээрд 

10.Архангай аймгийн Булган сумын уугуул Б.Төмөрбаатарын хул.

/Баяр наадмын комиссоос ирсэн цуваан дээрх аймаг, сум, уяачийн нэр солигдсон бол "Уяхуйд суралцахуй" пэйж рүү чаат бичиж засуулна уу? /

Б.Хастөр, гэрэл зургийг З.Жамбалсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна