Тод манлай уяач Д.Ганбаатар: Хагас тойргоор уралдвал үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой болно
Сэтгүүлч Үндэсний их баяр цэнгэл наадамд Асгат хүрэн морио айргийн таваар хурдлуулсан МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатараас цөөн асуултанд хариулт авлаа. Аx дүү Тод манлай нар xурдан хүлгүүдийнxээ бай шагналыг орон нутагт нь үлдээж, амьдралын бололцоогүй эцэг эxгүй өнчин хүүxдүүдэд хадгаламж нээн өгч байсан. Энэ удаа ч бас улсын наадам, Булганы 80 жил, Эрдэнэтийн 40 жилийн ойн бүсийн наадмуудад айрагдсан морьдынхоо бай шагналыг бүгдийг нь эцэг эxгүй өнчин хүүxдүүдэд хандивлахаа өөрийн пэйж хуудсаараа мэдэгдээд байна.
-Уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлдэг улс, бүсийн наадам болж өнгөрлөө. Энэ уралдаануудад одтой сайхан наадав уу?
-Хуртай, нартай сайхан наадам боллоо. Бидний морьд ч бас сайхан давхилаа. Морь хүүхэд бүрэн бүтэн, будилаангүй наадах чинь миний хувьд сайхан наадам. Улайраад дайраад байхааргүй хор нь гарсан уяачдын нэг гэж ойлгож болно доо.
-Тэгэлгүй яахав. Улсын наадамд хичнээн морь уясан бэ?
-Улсын наадамд уламжлалаараа зургаан насны морь уялаа. Улсын наадмын босго өндөр, айргийн тавд шилмэл таван морь нь орсон биз. Зургаа 100 хоёр адилхан гэдэг үг байдаг шүү дээ.
-Олон жилийн өмнөөс адуугаа чанаржуулж, Макс угшлын адуу бий болгосон. Бусад насанд яаж давхисан бэ?
-Бусад нь 10, 20-иодоор ирсээн.
-Улсын баяр наадмын дараа аль бүсэд очиж наадсан бэ?
-Эрдэнэт, Булганд очиж наадлаа. Ахын саарал азарга, миний хүрэн морь тус тус айрагдсан.
-Улсын баяр наадмын өмнө хурдан морины уралдааны талаар олон л асуудал яригдсан боловч хараахан шийдэлд хүрсэнгүй. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Наадам болохоор л хэрүүл маргаан болж, хот хөдөөгүй үл ойлголцол болдог. Энийг хуулиар зохицуулж нэг талд нь гаргах зайлшгүй шаардлага байна. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулахдаа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй ухаалгаар шийдэх хэрэгтэй. Өнөөдрийн байгаа байр байдлыг та бүхэн харж л байгаа байх. Наадам дөхөхөөр л комисс байгуулагддаг, тэр нь түр комисс болохоор тухайн үеэ наадам зохион байгуулаад л өнгөрөхөөс биш гарч байгаа алдаа дутагдал, асуудлыг тэр бүр олж харж шийдвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр уяачид өөрсдөө засаг төртэйгээ хамтарч шийдвэрлэх хэрэгтэй болж. Наадам өнгөрлөө гээд мартдаг, дараагийн наадмаар нь нөгөө асуудал нь бахь байдгаараа л байж байдаг. Тухайлбал морь барианы жижигхэн хэсгийг өргөтгөе гэдэг асуудал жижигхэн юм шиг хэрнээ монгол төрийн наадам гэчихээд хуурай үед тэр хавиар дүүрэн шороо босоод л ямар байдаг билээ дээ. Ер нь би энэ талаар эртнээс хэлж байсан санал бий.
-Хагас тойргоор уралдах санал гаргасан байхаа?
-Морин уралдааны замаа шинэчилье, үзэгч олондоо тухтай үзэх орчин бүрдүүлье гэх уяачдын маань сайхан санаачилга гараад хэдэн жилийн нүүр үзэж байна. Ажил хэрэг болгож, хэрэгжүүлмээр л байгаа юм. Хагас тойргийн байдлаар уралдчихвал наадам үзэж байгаа гадаад, дотоодын улсуудад ч маш сонирхолтой, ойлгомжтой болно шүү дээ. Үүн дээр дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж дэлгэцэн дээр харуулах боломж ч бий. Тэрний морь мөнүү, номер нь харагдахгүй байна гэх асуудал гарахгүй. Ингэж чадвал наадамчин олон зөвхөн бариан дээр овоорч, хурдан хүлгүүдээ холоос харах биш гараанаас нь эхлээд бүх явцыг дурангаар алган дээр байгаа мэт харж, огшиж, омогшиж, шимтэж үзэх боломж бүрдэнэ. Мориныхон бид өөрсдөө л санал санаачлагаа гаргаж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
-Хэдийгээр уламжлалыг хадгалах ёстой ч цаг үетэйгээ хөл нийлүүлж тодорхой ойлгомжтой, бас дэвшилтэт технологийг ашиглах ёстой гэж хэлж байна уу?
-Тиймээ, би бол сошиалаар тодорхой саналуудаа тавьсан байгаа. Дурангаар гараа бариа, дийлэнх хэсгийг харах боломжтой. Ингэж уралдвал үнэхээр сонирхолтой шал өөр болно. Үүнд уламжлалаас гажсан юм байхгүй.
-Та бол дэлхийд хурдан хүлгээ уралдуулдаг уяач. Хилийн чанадад хэр амжилттай уралдаж байна вэ?
-Он гарсаар манай баг хамт олон овоо хэдэн түрүү авсан байгаа. Ганбат маань сайн уяж байна, Даваа маань морьдоо сайн сургаж бэлдэж байна. Олон хүний хүч хөдөлмөрөөр монголчуудынхаа, монгол уяачдынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа. Өндөр зэрэглэлийн уралдаанд Шоппер маань түрүүлсэн, бас дунд зэрэглэлийн уралдаанд хэд хэдэн удаа түрүүлсэн байгаа.
-Монголиан Сатидэй дуутай болсон байсан. Клип нь монгол ахуйг харуулсан байсан нь өвөрмөц санагдсан шүү.
-Дэлхийд түрүүлсэн моринд дуу байлгүй яах юм бэ гээд хүмүүс янз янзын шүлэг өгч байсан. Яруу найрагч, зохиолч Чилаажав сайхан шүлэг өгөөд,Чингис хаан хамтлагийн Жагаа маань сайхан ая хийж, дуулсан. Монгол уяачид бид гаргасан амжилтаараа, монголынхоо нэрийг гаргасан сайхан хүлгээрээ бахархахад болохгүй юу байхав гэж бодоод энэ дууг хийсэн. Аятайхан ч дуу болсон гэж бодож байгаа. Монголиан Сатидэйг Ганбаатарынх гэж ярихгүй, Монголын хүлэг түрүүллээ гэдэг. Тиймдээ ч ард түмний хүлэг гэж ойлгож монгол ахуйтай клип хийлгэсэн. Бахархах юмтай байх сайхан юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Тод магнай сэтгүүл №99
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

64.119.21.143
зөв сайхан ярьжээ. ингэж байж л Монгол морин уралдааныг хөгжүүлнэ.
Reply172.58.185.251
Za bolioroi chi!! Mgl tumnii naadam shuu!! Yun hagas toirog yariad bnaa.chi ter USA daa ochij morio toirgoor uralduul!! C
Reply