Ховдын залгамж халаа хүчтэй байна
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг байгуулсны 20 жилийн ойд зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, Б.Батжаргал нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын заан Н.Хүрэлсүх а.а Л.Нямбаярыг уран гоё гар ачаад, Таванханы Н.Ширчинхүү а.а Д.Цэрэндавааг гар таллаад, а.н Д.Анар а.а Н.Эрдэнэчулууныг хөмрөөд тус тус давав.
Гурвын даваанд а.х.а Б.Одгэрэл с.з Н.Хүрэлсүхийг хөлд ороход сунгаж татаад, а.а Ц.Чимэддорж с.з Э.Энх-Амгаланг хонгодож дайраад, а.з Б.Гончигтавхай а.а Б.Хишигбаатарыг хонгодож цацаад, а.х Б.Зоригтбаатар а.а Т.Сүрэнжавыг хөлд нь орж цацаад, а.з Б.номиндалай а.а М.Еркебуланы хөлд орж дэрлээд тус давсан бол тунасан хоёрын барилдаанд с.з Б.Чимэдвандан хөмөрсөн боловч өөрөө өрсөөд өвдөглөчихөв. Мөн саяхны нэгэн барилдаанд мөн 3-ын даваанд барилдсан а.а Б.Серик а.н Д.Анар нар барилдаж а.н төвөггүй давж харагдлаа.
Оноолтын даваанд хурц арслан Ч.Батчулуун а.н Д.Анарыг өргөц цацаад, а.а Ч.Ганзориг а.а Ш.Пүрэвгарьдыг хонгодож дэрлээд, а.з Х.Алтансүх а.а О.Хангайг баруун хөлд нь орж дэрлэж дараад, а.з Н.Золбоо а.а Г.Батнямыг хөнтөрч суйлаад, а.х Б.Бат-Өлзий а.х.а Б.Одгэрэлийг хонгодож цацаад давцгаав.
Тавын даваанд хурц арслан Ч.Батчулуун а.з Х.Алтансүхийг амласан боловч баруун хутгаад тэр чигт нь зүтгэж хөмрөөд заан давж шөвгөрөв. Мөн а.х.а Ш.Мөнгөнбаатар а.з Б.Мөнх-Эрдэнийг барьц сонгож мордоод, а.а Ц.Чимэддорж а.а Ч.Батчулууныг шахаж татаж давхар тахимдаад, а.з Б.Гончигтавхай а.а С.Ерөөлтийн баруун хөлийг авахад арслан сөрж дараад, а.х Д.Тогтохжаргал а.х.а Б.Батжаргалыг баруун талдаа даацтай мордоод давав. Чөлөөтийн улсын аваргаар учраа таарсан хоёр бөх энэ өдөр тунан барилдаж а.з Н.Золбоо давуулж гуядаад даагаа нэхсэн бол а.а Б.Эрдэнэхүү а.х Б.Бат-Өлзийг амлаад баруун талдаа даацтай мордоод хаяж явахдаа хашлага тулж голлоод зүүн талдаа мордсон боловч дагуулж хөмрүүлээд шороодчихов.
Зургаагийн даваанд хурц арслан гоцлож, а.а С.Ерөөлт а.х Д.Тогтохжаргалыг баруун наагаад, а.а Ц.Чимэддорж а.з Х.Алтансүхийг баруун талдаа тосгуулж хавираад давсан бол а.з Н.Золбоо а.х Б.Бат-Өлзийг тахимдаж дайраад огцом зайлуулж унав.
Их шөвөгт а.а Ц.Чимэддорж а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тавхайлдсан боловч хурц арслан сөрж түрээд, а.х Б.Бат-Өлзий а.а С.Ерөөлтийг өхийлдөхөд дагуулж мушгиад давсан бол үзүүрт хурц арсланг хөндий мушгиад шидчихэв.
Ийнхүү Баярхүүгийн Бат-Өлзий их бяртай байгаагаа нотлож а.х Х.Батбаяр, с.з Б.Чимэдвандан, а.х.а Б.Одгэрэл, а.а Б.Эрдэнэхүү, а.з Н.Золбоо, а.а С.Ерөөлт, а.х.а Ш.Мөнгөнбаатар нарыг цувруулан орхиж түрүүллээ.
Оноог 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Ө.Сүхбат а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Л.Алтангэрэл а.х
3. Б.Одгэрэл а.х.а - Н.Хүрэлсүх с.з
4. Ба.Батжаргал а.х.а - Э.Тулга ц.з
5. А.Сүмбээ а.а - А.Өгийдалай а.н
6. Б.Хашбат а.а - С.Бямбадорж а.н
7. Г.Батням а.а - М.Гансүх а.х
8. Б.Хадбаатар а.а - Б.Батзориг а.з
9. П.Мөнхбат а.а -Д.Энхбаяр а.х
10. С.Ерөөлт а.а - Б.Ганболд а.а
11. О.Хангай а.а - Н.Ширчинхүү с.з
12. Б.Серик а.а - Д.Анар а.н
13. Ц.Чимэддорж а.а - Э.Энх-Амгалан с.з
14. Б.Эрдэнэхүү а.а - М.Бадарч а.а
15. Ч.Ганзориг а.а - Ц.Мөнхбаяр а.н
16. Ч.Батчулуун а.а - Ц.Цогт-Эрдэнэ а.н
17. Ба.Отгонбаатар а.а - О.Батжаргал а.н
18. Т.Сүрэнжав а.а - Б.Зоригтбаатар а.х
19. М.Еркебулан а.а - Б.Номиндалай а.з
20. Б.Хишигбаатар а.а - Б.Гончигтавхай а.з
21. Б.Уртбаяр а.а - А.Отгонбаатар а.х
22. Ж.Алтаншагай а.а -Д.Тогтохжаргал а.х
23. Ш.Пүрэвгарьд а.а -Д.Буянт а.з
24. М.Батцэнгэл а.з - Б.Гантөмөр а.з
25. Х.Алтансүх а.з - Д.Ганцоож а.н
26. Б.Мөнх-Эрдэнэ а.з - Т.Бэгзсүрэн а.х
27. Н.Золбоо а.з - О.Бундхорол а.х
28. Б.Бат-Өлзий а.х - Б.Чимэдвандан с.з
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Д.Анар а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - О.Батжаргал а.н
3. Б.Одгэрэл а.х.а - Б.Бат-Өлзий а.х
4. Ба.Батжаргал а.х.а - Б.Зоригтбаатар а.х
5. А.Сүмбээ а.а - Д.Тогтохжаргал а.х
6. Б.Хашбат а.а - Б.Гончигтавхай а.з
7. Г.Батням а.а - Н.Золбоо а.з
8. П.Мөнхбат а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
9. С.Ерөөлт а.а - Б.Батзориг а.з
10. О.Хангай а.а - Х.Алтансүх а.з
11. Ц.Чимэддорж а.а - Б.Номиндалай а.з
12. Б.Эрдэнэхүү а.а - Б.Гантөмөр а.з
13. Ч.Ганзориг а.а - Ш.Пүрэвгарьд а.а
14. Ч.Батчулуун а.а - Б.Уртбаяр а.а
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Х.Алтансүх а.з
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
3. Ба.Батжаргал а.х.а - Д.Тогтохжаргал а.х
4. С.Ерөөлт а.а - Б.Гончигтавхай а.з
5. Ц.Чимэддорж а.а - Ч.Батчулуун а.а
6. Б.Эрдэнэхүү а.а - Б.Бат-Өлзий а.х
7. Ч.Ганзориг а.а - Н.Золбоо а.з
Зургаагийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а - гоц мөргөв
2. С.Ерөөлт а.а - Д.Тогтохжаргал а.х
3. Ц.Чимэддорж а.а - Х.Алтансүх а.з
4. Н.Золбоо а.з - Б.Бат-Өлзий а.х
Долоогийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Ц.Чимэддорж а.а
2. С.Ерөөлт а.а - Б.Бат-Өлзий а.х
Наймын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Бат-Өлзий а.х
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна