Хоёр Пүрэв түрүү, үзүүрт хүч үзлээ
А.Тэлмэн
Нийслэлийн Багахангай дүүргийн Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд у.з Б.Соронзонболд, у.х Н.Батсуурь, у.ө.и.н Ж.Отгонбаяр, у.н Л.Гантулга, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нараар манлайлуулсан хүчит 64 бөх барилдав. Сумын цолтнуудаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын заан Г.Балжинням, Төв аймгийн Баян сумын заан Б.Дагвадорж нар нэг давж хоёрын даваанд заан харцага нар шороодов. Хоёрын даваанд а.х.а Ч.Батчулуун а.н.н Ц.Ганбатыг мордоод, а.а С.Ерөөлт а.х А.Мөнхтүшигийг мушгиад, а.а Ч.Ганзориг а.х Ч.Бүрэнзэвсэгийг хөлийг нь авч тойрч эргээд, а.а Ш.Дарханбат а.х Б.Төрмагнайг татаж мордоход мэдэрч сөрж хутгаад, а.а М.Бадарч а.а Б.Уугандавааг хөмрөөд тус тус давлаа. Гурвын даваанд у.з Б.Соронзонболд а.а Ж.Сүхбатаар хоёр давсан а.х Д.Батсүхийг амлаж хонгодоод давсан бол у.н Л.Гантулга а.а Ш.Дарханбатыг хутгачихав. Мөн а.а Ч.Батчулуун а.а Ж.Алтаншагайг бярдаж мушгиад давлаа.
Оноолтын даваанд а.а Б.Эрдэнэхүү у.з Б.Соронзонболдыг хавирахад сөрж алхаад, а.х.а Ч.Батчулуун у.х Н.Батсуурийг гар уургалж даацтай мушгиад, у.н Б.Пүрэвсайхан у.ө.и.н Ж.Отгонбаярыг давхар шуудагнаас түрээд буцааж зайлаад тогтонгуут шахаж татаад, тус тус давав.
Их шөвөгт начин Р.Пүрэвдагва хурц арсланг амлаж түрж хөөгөөд дутуудангуут буцааж зайлж эргээд, у.н Б.Пүрэвсайхан а.а Б.Эрдэнэхүүг давуулж гуядахад сөрж хонгодоо маягтай түрж хөөгөөд тус тус давав.
Үзүүрт үлдсэн хоёр Пүрэв аргагүй сайхан барилдаж буйгаа нотлон ийн үзүүр шалгарлаа. Тэдний хувьд тун удахгүй болох начин цолтны халз барилдаанд үзэгчдийн хамгийн их сонирхол татаж буй залуус билээ. Тэдний барилдаан төд удсангүй баруун талдаа шахаж татаад давснаар у.н Б.Пүрэвсайхан түрүү бөхөөр тодров.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Б.Соронзонболд у.з - Д.Батсүх а.х
2. Н.Батсуурь у.х - М.Бадарч а.а
3. Ж.Отгонбаяр у.н - Б.Мөнх-Эрдэнэ а.з
4. Л.Гантулга у.н - Ш.Дарханбат а.а
5. Р.Пүрэвдагва у.н - П.Баярхүү а.з
6. Б.Пүрэвсайхан у.н - Ч.Ганзориг а.а
7. Ч.Батчулуун а.х.а - Ж.Алтаншагай а.а
8. С.Ерөөлт а.а - Б.Эрдэнэхүү а.а
Дөрвийн даваа
1. Б.Соронзонболд у.з - Б.Эрдэнэхүү а.а
2. Н.Батсуурь у.х - Ч.Батчулуун а.х.а
3. Ж.Отгонбаяр у.н - Б.Пүрэвсайхан у.н
4. Л.Гантулга у.н - Р.Пүрэвдагва у.н
Тавын даваа
1. Р.Пүрэвдагва у.н - Ч.Батчулуун а.х.а
2. Б.Пүрэвсайхан у.н - Б.Эрдэнэхүү а.а
Зургаагийн даваа
1. Р.Пүрэвдагва у.н - Б.Пүрэвсайхан у.н
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна