Дорнгоговьд Б. Сангисүрэн түрүүллээ
А.Тэлмэн
Дорноговь аймагт шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болж, аймгийн ИТХ, үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан.
Барилдаанд у.з Б.Соронзонболд, у.х Э.Оюунболд, у.н Н.Батзаяа, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал, а.а Ё.Эрдэнэжаргал, Д.Болдбаатар, Л.Шинэбаатар, О.Хангай, Т.Буянжаргал, Д.Цэрэндаваа нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилджээ. Бөхийн барилдааны 2-ын даваанд а.н Д.Төрболд а.а Ё.Эрдэнэжаргалыг, а.н А.Хосбаяр а.а Т.Буянжаргалыг, а.н Т.Ядамсүрэн а.а Б.Хишигбаатарыг, а.х А.Мөнхтүшиг а.з Н.Баттүвшинг тус тус өвдөг шороодуулсан байна.
Гурвын даваанд а.н Т.Ядамсүрэн у.н Н.Батзаяаг орхисон бол у.н Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нар а.н А.Хосбаяр, а.а О.Хангай нарыг амлан авч шороодуулжээ.
Оноолтын даваанд а.н Т.Ядамсүрэн у.з Б.Соронзонболдыг хавираад давснаар энэ өдөр улсын цолтой 3 бөхийг дараалан өвдөг шороодуулж аймгийн арслан цолд хүрэхэд бэлэн болсноо илтгэн их шөвөгт шалгаран үлджээ.
Их шөвөгт у.х Э.Оюунболд а.н Т.Ядамсүрэнг шуудагдсан барьцнаас мөргөж түрээд шороодуулсан бол тунасан хоёрын барилдаанд ах начин мордоод давсан байна.
Үзүүр түрүүнд өнгөрсөн жилийн улсын наадмын 2-ын даваанд оноолт таарсан хоёр бөх шалгаран үлдэж начин шуудагдаж хавираад давснаар энэ барилдааны түрүү бөхөөр улсын хүчтэй начин Батмөнхийн Сангисүрэн тодорч, залуу харцага Энхтөгсийн Оюунболд үзүүрлэжээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, улсын залуу начин Болдпүрэвийн Сугаржаргал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн өсөх, нэмэх начин Төрбатын Ядамсүрэн нар үлдсэн байна.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Б.Соронзонболд у.з - Д.Төрболд а.н
2. Э.Оюунболд у.х - А.Мөнхтүшиг а.х
3. Н.Батзаяа у.н - Т.Ядамсүрэн а.н
4. Б.Сангисүрэн у.н - А.Хосбаяр а.н
5. Б.Сугаржаргал у.н - О.Хангай а.а
6. Д.Болдбаатар а.а - Д.Цэрэндаваа а.а
7. Л.Шинэбаатар а.а - Ж.Алтаншагай а.а
8. Ц.Чимэддорж а.а - Ч.Ганзориг а.а
Дөрвийн даваа
1. Б.Соронзонболд у.з - Т.Ядамсүрэн а.н
2. Э.Оюунболд у.х - Ж.Алтаншагай а.а
3. Б.Сангисүрэн у.н - Ч.Ганзориг а.а
4. Б.Сугаржаргал у.н - Д.Цэрэндаваа а.а
Тавын даваа
1. Э.Оюунболд у.х - Т.Ядамсүрэн а.н
2. Б.Сангисүрэн у.н - Б.Сугаржаргал у.н
Зургаагийн даваа
1. Э.Оюунболд у.х - Б.Сангисүрэн у.н
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна