Итгэл даан хурдлах эрэмгий зээрд
А.Тэлмэн
Төр түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, өргөсөн тангарагтай цагдаагийн байгууллагынхан өнөө жил төрийнхөө наадамд одтой сайхан наадаж, галынх нь ахлагч А.Эрдэнэбаярын зээрд үрээ соёолонгийн уралдаанд дөрөвт хурдлан наадамчин олноо баясгалаа. Бага, дунд сунгаануудад айрагдан, их сунгаанд түрүүлсэн зээрд үрээ эзнийхээ сэтгэлд найдвар түрүүлэх болсон бөгөөд Төв аймгийн Угтаалцайдам сумын Отгоо, Сэргэлэн сумын харьяат С.Хэрлэн хэмээх хоёр залуухан уяачид уяа сойлгыг нь тун ч нямбай тааруулан улсынхаа наадамд айрагдуулаад байгаа нь энэ. Итгэл даан хурдалсан зээрд үрээний эх хүрэн гүү нь тойруулга гаралтай бөгөөд А.Эрдэнэбаяр уяач Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Э.Ганбат найзаасаа худалдан авч байсан билээ.Залуухан уяач маань хүрэн гүүгээ ах дүүсийн барилдлагатай МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн Англи азарганд хураалгаж өнөө жил тодроод буй зээрд үрээг гарган авсан юм.
Шинэ Монгол адууг бий болгон Монгол адуугаа сайжруулахын төлөө хөрөнгө, хүчээ зориулан ажиллаж буй А.Эрдэнэбаяр уяач, бага насны адууг аль болох уралдуулахгүй, хайрлаж байхыг боддог бөгөөд зээрд үрээгээ “хэнз, нялх юм” гэж хайрлан, битүүхэн итгэл хүлээлгэсээр хязааланд нь уяж эхэлсэн юм. Зээрд үрээ анхныхаа буюу түрүү жилийн улсын баяр наадамд 11-т давхин давхар уяагаар Баянхонгорын даншигт есөөр хурдалсан. Тиймээс ч А.Эрдэнэбаяр зээрд үрээндээ ихээхэн найдвар тавьж хавар эрт хоёр гүү хураалган ороог нь гаргаад, хүч суулган улсынхаа наадамд “дасгалжуулж” эхэлсэн бөгөөд “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд уралдуулж шалгалт авчээ. Зээрд үрээ нарийн уяа шаардаад байдаггүй, бэлэн давхилтай, галбир сайтай шинэ цагийн Монгол адууны төлөөлөл юм. Нас залуу хүлэг, жудагтай Монгол эрийн амжилтын цуваа тасрахгүй ээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна